Sunday, December 5, 2010

Инээмсэглэж буй эдийн засаг



Саяхан МУИС-ЭЗС дээр тус сургуулийн оюутны зөвлөлөөс санаачлан “инээмсэглэж буй эдийн засаг” нэртэй ёс зүйн аян өрнүүлсэн билээ.Тус аян 2010.11.17-12.01-ны хооронд идэвхтэй өрнөсөн билээ.

Аяны  гол зорилго, агуулга нь :
1.Оюутны ёс зүйг соёлтой боловсон болгож төлөвшүүлэх
2.Сурч буй сургуулиараа бахархах
2.Эх орноороо бахархах
4.Төрийн дууллаа өглөө бүр сонсож омогших
5.SMILE тэмдэг зүүж бие биетэйгээ инээмсэглэж харьцах
6.Инээмсэглэлийн ач тусаар найрсаг харилцаа үүсгэх гэх мэт
Тус аян эхэлсэн өдрөөс эхлэн оюутны зөвлөлийн гишүүд өөрсдөө санаачлан өглөө бүр 7:45 – 8:00 цагийн хооронд оюутнууддаа өглөөний мэндчилгээ дэвшүүлж, өдрийг сайхан өнгөрөөхийг ерөөж байлаа.Мөн тэр хооронд узелээр төрийн дуулал эгшиглэж байсан.
Мөн түүнчлэн smile тэмдэг зүүсэн зөвлөлийн гишүүд багш, ажилчид, оюутнуудад тэмдэгнээсээ бэлэглэж, бие биедээ эрч хүч, энерги түгээлээ.
Ийнхүү аян үргэлжлэх хугацаанд оюутнууд инээмсэглэл дүүрэн байсан агаад, ийм шинэ санаачлага гаргасан зөвлөлийнхөнд талархаснаа илэрхийлж байсан юм.Өглөө узелээр төрийн дуулал эгшиглэж байхад дагаж дуулах, эх орноороо бахархах омогшил төрж байсан нь бидний зорилго биеллээ олоход ихэд дөхөм болсон юм.
Миний хувьд гэхэд өглөө босоод хичээлдээ явахдаа дуртай болсон.Намайг угтаж, өдрийн сайхан өнгөрөөхийг хүсэж, миний төлөө инээх гишүүдээ харах, ирээд төрийнхөө дууллыг сонсоод хичээлдээ суух, өдөр бүр над харж инээх smile-уудыг хараад бөөн бөөн энерги эрч хүч авч, түгээж байна.

No comments:

Post a Comment