Wednesday, December 1, 2010

Өнөөдөр 12-р сарын 1-ий өдөр буюу "ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯН" эхэллээ

Юуны өмнө эдийн засгийн сургуулийн нийт оюутнуудынхаа амар амгаланг эрье.
Өнөөдөр 12-р сарын 1-ий өдөр. Зулын 25 буюу мах идэх хориотой, элдэв муу үйл хийж болдоггүй өдөр. Нөгөө талаас өвлийн шинэ сар эхэлж байгааг илтгэх хүйтэн өдөр.
Хамгийн гол нь өнөөдөр дэлхий нийтээрээ ДОХ хэмээх аймшигт өвчний эсрэг хамтдаа сэргийлэх, тэмцэх, сурталчлах өдөр билээ.
Өнөөдөр манай оюутны зөвлөл сургууль дээрээ энэхүү өдрийн үйл ажиллагаанд зориулан оюутан залуучууддаа уг өвчин болон бусад бэлгийн замаар халдварладаг бусад өвчнүүдийн талаарх мэдээлэл, хэрхэн сэргийлэх зэргийг багтаасан ном болон бусад материалуудыг тарааж танилцууллаа. Мөн бид зөвхөн нэг өдөр энэхүү эрүүл мэндэд тустай үйл ажиллагааг явуулаад зогсохыг хүссэнгүй. Энэ өдрөөс эхлэн хоёр долоо хоногийг "ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯН" болгон зарлаж байнаа. Энэхүү аяны хүрээнд явагдах үйл ажиллагаануудыг цаг тухайд нь мэдээллэн хүргэж байх болно. Ингээд энэхүү аяндаа оюутан залуучууд та бүхнийг идэвх санаачлагатай оролцож, бидэнд хүргэх санаа, зөвлөмжөө харамгүй хэлэхийг уриалж байна...!!!

No comments:

Post a Comment