Saturday, April 30, 2011

МУИС-ийн Counter Strike-ийн аварга шалгаруулах тэмцээний дүрэм.


1.    Тэмцээнд МУИС-д суралцагч оюутнууд оролцох боломжтой. Жич: Анги болон факултет хамаарахгүй багууд бүрдэж болно(МУИС л бол МУИС).
2.    Бүртгэлийн анкетийг бөглөж, хураамжийг бүрэн төлсөн баг тэмцээнд оролцогч багт тооцогдоно.
3.    Нэг багт 5 гишүүн байна.

Thursday, January 6, 2011

Цахим картны сунгалтын тухай

МУИС-ЭЗС-ийн оюутнуудын цахим картны сунгалт 1 сарын 11 хүртэл үргэлжлэх болсныг мэдэгдэж байна.Сунгуулахдаа 2100 төг, цахим карттайгаа ирэх шаардлагатай ба илгээснээс хойш 5 хоногийн дараа эргэж ирэх болно.

Friday, December 31, 2010

Сайн уу 2011 он!


Оюутан та бүхний төлөө сэтгэл зүрх, бие хүчээ хичээл номоо ч хойш тавин ажилладаг Оюутны зөвлөлийнхөндөө шинэ оны мэндийг хүргэх нь зүйтэй болов уу!!! Мөн энэхүү нийтлэлийг уншин суугаа таньд ирж буй 2011 оны мэндийг хүргэе!

Monday, December 20, 2010

Нийтэд мэдээлэх нь

2011 онд Цагаан сарын шинийн нэгэн II сарын 3-ны өдөр таарч байгаа тул хичээлийн жилийн хуваарьт дараах өөрчлөлт орж байна.

Sunday, December 5, 2010

Инээмсэглэж буй эдийн засаг



Саяхан МУИС-ЭЗС дээр тус сургуулийн оюутны зөвлөлөөс санаачлан “инээмсэглэж буй эдийн засаг” нэртэй ёс зүйн аян өрнүүлсэн билээ.Тус аян 2010.11.17-12.01-ны хооронд идэвхтэй өрнөсөн билээ.

Wednesday, December 1, 2010

Өнөөдөр 12-р сарын 1-ий өдөр буюу "ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯН" эхэллээ

Юуны өмнө эдийн засгийн сургуулийн нийт оюутнуудынхаа амар амгаланг эрье.
Өнөөдөр 12-р сарын 1-ий өдөр. Зулын 25 буюу мах идэх хориотой, элдэв муу үйл хийж болдоггүй өдөр. Нөгөө талаас өвлийн шинэ сар эхэлж байгааг илтгэх хүйтэн өдөр.
Хамгийн гол нь өнөөдөр дэлхий нийтээрээ ДОХ хэмээх аймшигт өвчний эсрэг хамтдаа сэргийлэх, тэмцэх, сурталчлах өдөр билээ.

Эссе №3

Миний мэргэжил
            Жаргал зовлон, баяр хөөр, уйтгар гуниг, уналт доройтол, ухаарал сэнхрэл, уй гашуу, урам зориг дүүрэн энэ хорвоод хүн гэгч амьтан хөлөө олж амьдрах нь  хэн хүний дотор орших хэвшмэл асуудлын нэг юм. Сайхан амьдарч сайныг эдлэх нь хэн хүний хүслэн, шунал тачаалын гаслан. Гагцхүү энэхүү хүсэл эрмэлзлэлд нь нөлөөлөгч гол хүчин зүйл нь яахын аргагүй тухайн хүний ажил мэргэжил аж амьдрал юм. Ажил мэргэжил нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь болохын хувьд хүсэл хэрэгцээгээ хангах орлогын эх үүсвэрийг бүрдүүлэгч, хийх бүтээх зоригийг бадраасан урам зоригийн түлш юм.