Friday, December 31, 2010

Сайн уу 2011 он!


Оюутан та бүхний төлөө сэтгэл зүрх, бие хүчээ хичээл номоо ч хойш тавин ажилладаг Оюутны зөвлөлийнхөндөө шинэ оны мэндийг хүргэх нь зүйтэй болов уу!!! Мөн энэхүү нийтлэлийг уншин суугаа таньд ирж буй 2011 оны мэндийг хүргэе!
2011 оны 1 сарын 1 боллоо. Өнгөрсөн жил бидний хувьд алдаа оноо, амжилт бүтээлээр дүүрэн жил болон өнгөрлөө.Энэхүү оюутны зөвлөлийн маань бүтэц бүрэлдэхүүн бүрдээд 2 сар гаруйхан хугацааг өнгөрүүлж байгаа боловч энэ жилдээ хийсэн бүтээснээ дүгнэхээр хэмжээний ажлийг хийж бүтээжээ. Хийсэн бүтээснээ товчхон дүгнэх хэрэгтэй болов уу...
Бид анх энэ ажлыг хүлээж аваад л маргааш нь ажлаа эхлэхээр ханцуй шамлан орж байснаа санаж байна. Энэ багахан хугацаанд маш чадварлаг хүмүүсээс бүрдсэн баг ажил хийх маш их хүсэл эрмэлзэл бодолдоо тээн ажиллаж иржээ.
Бид долоо долоо хоногоор аян зарласан бөгөөд эхний аян маань "Инээмсэглэж буй эдийн засаг" нэртэй оюутнуудын хэв журам, ёс суртахууныг сайжруулахад чиглэсэн аян байлаа. Энэ аяны хүрээнд оньсого мэт бүгд smile зүүцгээж, өглөө болгон төрийн дууллыг эгшиглүүлэхийн зэрэгцээ манай гишүүд биечлэн өглөө хичээлдээ ирж байгаа оюутнуудыг инээмсэглэн угтан авдаг байлаа. Энэ аяны маань нөлөө та бүхэнд хүрсэн гэдэгт найдаж байна.
Дараагийн аян маань "Эрүүл биед саруул ухаан оршино" гэсэн уриан дор эрүүл мэндийн аяныг өрнүүлсэн юм. Уг аян маань 12 сарын 1 буюу ДОХ-той тэмцэх өдрөөс эхлэн хэрэгжиж олон үйл ажиллагааг өрнүүлснийг та бүхэн мэдэж байгаа бизээ.
Эдгээр аяныг өрнүүлэхийн зэрэгцээ сургуулийн урлагийн үзлэгийг "МАХН"-ын байранд чанарын өндөр түвшинд зохион байгуулж, Шилдэг анги шалгаруулах хөтөлбөрийг санаачлан бүтэн жилийн хугацаанд хэрэгжиж дуусахаар төлөвлөөд байна. Мөн сургуулийн сагсны тэмцээнийг оюутнуудын саналын дагуу амжилттай зохиосоос гадна оюутнуудын санал хүсэлтийг дан ганц e-mail хаягаар хүлээж авах бус blogspot болон facebook сайтаар сонсдог боллоо.
Хамгийн сүүлд сургуулийн шинэ жилийг 1-ээс 3р курс болон 4-р курс гэсэн зарчмаар амжилттай сайхан зохион байгуулж чадлаа.
Ингээд энэ жил хийсэн бүтээснээ эргээд харахад хичээл номоосоо ч илүү хүч хөдөлмөрөө зарцуулан оюутан та бүхнийхээ төлөө чамлахаар бага хугацаанд чамлахааргүй их зүйлийг бүтээжээ. Өнгөрсөнд алдаатай оноотой ажил бүхэнд минь бидэнтэй хамт байж, биднийг зэмлэж, шүүмжилж, дэмжиж, урам өгдөг та бүхэндээ баярлалаа.
Цаашид хийхийг хүссэн, хийхийг төлөвлөсөн ажил дэндүү их байна. Дэндүү завгүй өдрүүд биднийг хүлээж байна.
Бидэнд маш олон зүйлийг өгсөн 2010 он чамдаа баярлалаа. Улиран одохдоо ч ухаарал хайрлаж байгаа 2010 он чамайг баяртайгаар үдье.
Маш их амжилт, аз хийморь, хүсэл мөрөөдлийн биелэл агуулсан 2011 он чамайг угтан авъя! Хүссэн бүхнээ биелүүлэх боломжуудыг харамгүй хайрлана гэдэгт чинь итгэж байна 2011 он минь!!!
Баяртай 2010 он минь
Сайн уу 2011 он минь 






 

2 comments:

  1. 2010 он үнэхээр л сайхан жил болж өнгөрчээ. Бид үүнээсээ ч илүү ихийг хийж бүтээж чадна, үүнийгээ ч харуулах болноо. Оюутан залуус та бүхэн бидний тухай санал хүсэлт, гомдол шүүмжлэл, урмын сайхан үгээ үргэлж хэлж байгаарай. Бид шидтэн биш ч гэсэн аль аль талдаа чадлаараа хичээвэл илүү гоё дурсамжтайгаар, илүү их зүйлийг хийж бүтээж оюутан насаа өнгөрүүлэх боломж бий юм шүү!!!

    ReplyDelete
  2. Tiimee shine jil goe bolsond bayartai bgaa :)

    ReplyDelete