Saturday, November 27, 2010

Оюутнуудын бичсэн эссенүүдийг бид цувралаар хүргэх болно.

Эссе №1

Миний мэргэжил   (Эссэ)
“Хүн ажлыг голох ёсгүй, Ажил хүнийг голдог”гэсэн энэ үгийг хэдийд хэн гэдэг хүн зохиосон нь тодорхойгүй.Яг үүнтэй утга адил “Хүн мэргэжлийн сонгодоггүй,мэргэжил хүнийг сонгодог “гэж зарим хүмүүс ярьдаг.Гэтэл энэ үг өнөө цагт эсрэгээр хүн мэргэжлийг мөнгөөр,бусдын нөлөөгөөр сонгодог болоод байна.Ингэж сонгосон мэргэжилтэн төгслөө гэхэд тухайн мэргэжлээ өөрийн болгож эрдэмшүүлээгүй байдаг бөгөөд зах зээлд материаллаг зүйлтэй зүйрлүүлэн авч үзвэл борлогоо муутай,чанаргүй нөөцийн бараа болон хувирна гэсэн үг юм.Ажил мэргэжил гэдэг бол хүний амьдралын салшгүй чухал хэсэг.Хэрвээ та хувийн онцлогтоо тохирсон ажил мэргэжил сонгож чадвал мэргэжлээ эзэмшихэд болон мэргэжлээрээ ажиллахад өдөр бүр ажил мэргэжлээсээ  сэтгэл ханамжийг авч хичээлээ хийж,ажлаа хийх урам зоригоор дүүрэн байх болно.Мэргэжлээ хэр сайн эзэмшинэ тэр хэрээр зах зээлд хурдан бөгөөд үнэ ихтэйгээр борлогдоно.Үнэ хүрнэ гэдэг нь өндөр цалин авна гэсэн үг.Үүний үр дүнд сэтгэл ханамжтай,жаргалтай,бас материаллаг хэрэгцээгээ хангаж сайхан амьдрах ба тэр хэрээр нийгэмд маань баялаг бий болно гэж би боддог.

Хүн бүр өөрийн гэсэн зорилго төлөвлөгөөтэй байдаг.Энэ зорилго төлөвлөгөө нь хувь хүний,гэр бүлийн,ажил төрлийн хувьд,эцэст нь нийгэм орчны хувьд гэх олон салаа салбаруудтай.Мэдээж үүнээс улбаалаад хэн ч гэсэн  сайн хүн болж төлөвшин,сайхан гэр бүлийг бий болгон,сэтгэл ханамжтай ажилтайгаар,эрүүл нийгэмд амьдрах зорилготой байдаг.Тэрхүү эрүүл саруул нийгмийг бий болгоход миний сонгосон мэргэжил бага ч гэсэн хувь нэмрээ оруулвал хүн болсоны утга учир гарна байх...
Ер нь эдийн засаг гэж юу юм бэ?Эдийн засагч гэж хэн бэ?гэсэн асуултын хариуг хайвал”Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл,хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юмаа.”гэж тодорхойлжээ.Тэгвэл эдийн засагч гэж мэргэжил маань үүнээс улбаалан маш олон чиглэл рүү задарч байдаг.Өөрөөр хэлбэл эдийн засагчдын “задаргаа ”
·         Эдийн засгийн буюу аливаа компанид ашиг алдагдлын тооцоо хийгээд, төсөл үнэлээд явж болно
·         Шинжлэх ухааны ажил хийгээд эрдэмтэн болох боломжтой
·         Банкир болон багш хийж болно
·         Мөн маркетингийн ажилтан
·         Төсөл удирдана
·         Гадаад дотоодын хамтарсан компанид эдийн засгийн сэдвээр орчуулагч эсвэл бие дааж бизнес эрхэлж бас болно
·         Төрийн захиргааны бүх алба хэлтсүүдэд мэргэжилтнээр ажиллаж болох гээд тоочоод байвал барагдашгүй
Ер нь бидний амьдралыг эдийн засаггүйгээр огтхон ч төсөөлшгүй.Яагаад гэвэл хүн хэмээх бодгаль алхам тутамдаа эдийн засгийн харилцаанд орж байдаг.Тэр нь хүссэн хүсээгүйгээр өглөө бослоо унаанд сууна мөнгө төлнө, өлсөхгүйн тулд идэх хэрэг гарна, бас л мөнгө төлнө.Эдийн засгийн харилцаанд их бага хэмжээгээр хүн бүхэн орж байгаа юм чинь эдийн засгийн мэдлэгтэй байх ёстой.Гэвч хүн бүхэн их дээд сургуульд сураад эдийн засаг судална гэдэг хэцүү.Амьдрал өөрөө тэр чигээрээ алдаа онооны их сургууль юм даа.Гэхдээ миний мэргэжил бүхнээс илүү сайхан.Ёстой л зах зээлд хөрвөх чадвартай гэж би баттай хэлж чадна.
Энэ их сургуулийг яаж хэрхэн авч явах вэ гэдэг нь бидний эрдэмшүүлсэн мэдлэгээс маш их хамааралтай.Тийм учраас хүн бүр өөрийгөө дайчлан мэдлэгээ эрдэмшүүлэх нь чухал юмаа.
Амьдралын гэрэл гэгээ, эд баялаг, сайн сайхан, эрх чөлөөний төлөө тэмүүлж байдаг миний мэргэжил сайхаан гэж дахин дахин хэлмээр байна.Илүү ихийг сурч мэдэхийн төлөө урагшаа оюутнуудаа.

МУИС, ЭЗС Эдийн засаг статистикийн эчнээ 1-р курсын оюутан Нацагдоржийн Энх-Амгалан

2 comments: